mnbsd.org mnbsd.com unix.mn unix.org.mn linux.org.mn
Мэдээ оруулах
:
Статистик
[root@mnbsd.org ~]#
дэлгэрэнгүй хайх
Үндсэн цэс
Нүүр
Бидний тухай
Дэлгэцийн агшнууд
Жижиг зааврууд
Лицензүүд
Монгол Мозилла
Мэйлийн лист
Татаж авах
FreeBSD гарын авлага
Үйлчилгээнүүд
Planet
Wiki
Асуулт/Хариулт
Хэлэлцүүлэг
Вэб холбоос
Санал асуулга
Бичиг баримт, мэдээ
Unix ба Линукс
Аюулгүй байдал
Нээлттэй эх
HOWTO
Мэдээ
Гишүүний булан
Гишүүний нэр:
Нууц үг:
Та гишүүн үү?
Бүртгүүлэх
Үйл явдал
Үйл явдал байхгүй байна
Хуучин мэдээ
Wednesday
2009-05-06
BSD-ийн тархацууд шинэ хувилбаруудаа гаргалаа
(0)
Monday
2009-04-06
Debian: FreeBSD гийн kernel-ийг дэмжинэ
(1)
FreeBSD ба Google Summer of Code
(1)
Saturday
2009-03-14
Монгол хэлний дэмжлэг FreeBSD-ийн libc-д
(2)
Monday
2009-01-19
LiMNux бүлгэмийн шинэчлэл ба Google groups
(1)
Wednesday
2009-01-07
ОЛОН ТӨРЛИЙН МЕСЕНЖЕР ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖДЭГ БИЧИЛ ЗУРВАС ДАМЖУУЛАГЧ
(0)
Monday
2009-01-05
FreeBSD 7.1 хувилбар гарчээ
(0)
Thursday
2008-12-04
FreeBSD channel launched on YouTuBe
(2)
Sunday
2008-11-30
FreeBSD 6.4 released.
(0)
Friday
2008-11-28
swap ийг хэрхэн тохируулах
(0)
MUG
2010/09/04 11:23 AM
Бидний тухай
2002 оноос эхлэн бидний хэсэг нөхөд Монгол улсад Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн системийг хөгжүүлж, дэлгэрүүлэх талаар нэгдэж, энэ талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага үүсгэх санаачлага гаргаж нэлээн ярилцсаны эцэст энэхүү Төрийн бус байгууллагыг 2004 оны 10 сард байгуулсан билээ.
Төрийн бус байгууллагын нэр маань сонин, хачирхалтай ч гэмээр бүртгүүлэгдсэн юм. Шинэчлэгдсэн хуулийн дагуу Монгол гэдэг үг, мөн товчилсон үг, гадаад үг оруулах боломжгүй, нэрийн урт 28 үсгээс ихгүй гэх мэт шаардлагууд байсан бөгөөд удтал ярилцсаны эцэст Unix-ийн анхны UNICS буюу UNiplexed Information and Computing Service гэдгийг орчуулам аядаж Ганц Мэдээлэл ба Тооцоолох Холбоо гэж бүртгүүлсэн билээ. Угаас Uniplexed гэдэг нь утгагүй зохиомол үг бөгөөд Unix-ийн урдны хувилбарын нэр болох Multics (MULTiplexed Information and Computing Service)-ийн эхний үгийн эсрэг болгосон үг билээ.
Тухайн үед OpenMN (http://openmn.sourceforge.net/) баг байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд бидний хүсэл, зорилго зарим тал дээр давхцаж нэгдэж байсан боловч зарим тал дээр бидний сонирхлын хүрээ илүү өргөн байсан юм.
Төрийн бус байгууллын маань гол зорилт нь Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн системүүд, түүний ач холбогдол, тэдгээрийн лицензийн учир холбогдлыг олон нийтэд, ялангуяа шинэ залуу мэргэжилтнүүд болоод сонирхогчдод тайлбарлан мэдүүлж, түгээн дэлгэрүүлэх, үүгээрээ Монгол улсын Мэдээллийн Технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм.
Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж нь зөвхөн бичиж, хөгжүүлсэн эх кодыг олон нийтэд үнэгүй тараах гэсэн ойлголт бус өөр бусад өргөн боломжуудыг олгодгоороо ихээхэн ач холбогдолтой юм.
Орчин үед Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн системүүд дээр тулгуурлан хийгдсэн худалдааны маш олон програм хангамжууд байгаа бөгөөд нэг жишээ дурдахад бидний хэрэглэж заншсан Microsoft Windows үйлдлийн системийн сүлжээний TCP/IP стекийн код BSD UNIX-ийн TCP/IP стекийн код дээр тулгуурлагдан хийгдсэн юм. Мөн үүнээс гадна банк, санхүү, төлбөр тооцооны системд ч Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн системүүд дээр үндэслэн хийгдсэн програм хангамжуудыг ашигладаг билээ.
Дахин нэмж хэлэхэд дээр дурдсан өргөн боломжуудыг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахад туслах зорилгоор энэхүү ТББ ажиллах болно.
ТББ-ын маань үйл ажиллагааны эхлэл болсон энэхүү вэб сайт дээр цаашид online сургалт, HOWTO, Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн системтэй холбоотой бичиг баримтууд, Unix төрлийн үйлдлийн системийн тархацууд болон эх кодуудыг байрлуулан нийтэд түгээх зэрэг ажлуудыг өргөнөөр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд та бүхэн манай сайтаар байнга зочилж энэ нь таны мэдлэг, чадварт бага ч болов хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Та бүхэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн ялдамд бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт бид найдаж байна.
Бидэнтэй хамтран ажиллаж, гишүүн болохыг хүсвэл admin@mnbsd.org хаяг уруу санал, хүсэлтээ ирүүлнэ үү! Бид хүссэн хэн бүхэнтэй үргэлж нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллах болно.
Хэрэв та бүхэн бидний санаа бодол, үйл ажиллагаа, хүсэл сонирхлыг дэмжиж хувь нэмрээ оруулж хандивлахыг хүсэж байгаа бол бидэнтэй дээрх хаягаар холбоо барина уу. Бид тоног төхөөрөмж, ном, болон мөнгөн хэлбэрийн хандив хүлээн авч таны нэрийг хандивлагч буланд оруулах болно. Ингэснээр та ч гэсэн Монгол улсад Open Source software буюу нээлттэй эх код бүхий програм хангамж болон Unix төрлийн үйлдлийн системийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Монголын Unix сонирхогчид маш олон болтугай!
Монголын Unix Хэрэглэгчдийн Группын хамт олон
2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Шинэчлэсэн огноо 2006/04/05 10:25 AM
© 2010 MUG
Энэ хуудсыг 0.21 секундэнд бүтээв