Нэгэн төрлийн Virtual Machine. Миний хувьд Убунту 8.04 дээр Windows XP, FreeBSD суулгаад ашиглаж байна, харин Windows Vista суухгүй юм. VirtualBox хөгжүүлэгчид USB supportоо мартчихжээ. Даанч флаш залгаад болохгүй байсийн. Харин ашгүй бид өөрсдөө засаад ашиглаж болох юм байна. Ингэхийн тулд терминал дээрээ дараах 2 командыг бичнэ. 1) VBOX=$(grep vboxusers /etc/group | sed ’s/vboxusers:x:(.*):.*/1/’) 2) sudo mount -t usbfs -o devgid=$VBOX,devmode=664,nodev,noexec,nosuid none /proc/bus/usb Ингэсэн чин болж байна.
ArgoUML ашиглан обьект хандалтат шинжилгээ зохиомж хийх курс хичээллүүлнэ. Программ хангамж болон түүний заавраар хангана. Хөтөлбөрт 1. Extreme программчлал 2. Activity, Класс, sequience болон төлөвийн диаграмм 3. php, java зэрэг хэл рүү хөрвүүлэх 4. тест бэлдэх 5. автомат тест 6. Бааз удирдах databrowser, FreeQuieryBuilder, PhpMyAdmin программ ашиглах 7. Программ хангамжийн төсөл боловсруулах зэрэг анхан шатны мэдлэг олгоно. Үргэлжлэх хугацаа 7 хоног. Төлбөр 50.000 төг. Захиалгаа tuya_6@yahoo.com ирүүлнэ үү.
Берлиний Харальд Велте нь netfilter/iptables-ийн гол багийн 5 гишүүдийн нэг бөгөөд Линукс 2.4.x хувилбарын галт ханын зохицуулагч юм. Тэрээр хэрэглэгчийн горимын Линукс болон кернелийн олон улсын (шифрлэх) засвар бас хийсэн. Энэ 7 хоногийн эхээр тэр Германы Ханновер хотод болж байгаа CeBIT үзэсгэлэн дээр 13 технологийн компанид GPL-ийг зөрчиж байгааг анхааруулсан захиа явуулсныг мэдэх билээ. (http://gpl-violations.org/, http://news.zdnet.co.uk/software/linuxunix/0,39020390,39191532,00.htm , http://insight.zdnet.co.uk/software/0,39020463,39191660,00.htm )
Нээлттэй эхийн тодорхойлолтыг орчуулснаа тавилаа. Орчуулга хэр болсон талаар уншигч мэргэжилтнүүд та нар саналаа өгнө үү.
BSD лицензийн загварыг орчуулснаа тавилаа. Орчуулга хэр болсон талаар уншигч мэргэжилтнүүд та нар саналаа өгнө үү.