mnbsd.org  mnbsd.com  unix.mn  unix.org.mn  linux.org.mn  Мэдээ оруулах  :  Статистик  
 [root@mnbsd.org ~]# _
  MUG
 2010/09/04 11:33 AM

swap ийг хэрхэн тохируулах

  Хэвлэх 

Unix ба ЛинуксТа нар swap partition ийг ямар үндсэлэлээр хэдий хэмжээгээр үүсгэдэг вэ?
Хуучны дүрмээр 2xRAM = swap гэж байгаа бол наадах чинь тийм ч оновчтой санаа биш гэнэ. Хэрвээ таны серверийн RAM = 32G бол та 64G гийн swap partition үүсгэхнээ дээ? 64G дээр бараг л бүтэн Blu-ray кино за байг нэг DVD киноог 6.4G гэж үзвэл 10 кино.
swap partition аас илүү swap file хурдан гэж байна. Туршиж үзээгүй болохоор мэдэхгүй юм.
Одоогийн Linux болон Unix төрлийн системүүдэд их ухаалаг санах ойн систем байгаа бололтой. Эндээс хэрхэн хуваавал зохилтой болон бусад мэргэжлийн нөхдүүдийн сэтгэгдлийг уншаарай.


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?

  Хэвлэх 

Unix ба Линукс

Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?

Ubuntu үйлдлийн систем дээр веб хийдэг хүмүүст зориулсан нээлттэй эх (Open Source) бүхий Quanta Plus, Aptana, Mozilla SeaMonkey, BlueFish, Nvu гэх мэт программууд байдаг боловч эдгээр нь Macromedia Dreamweaver программын түвшинд хараахан хүрээгүй санагддаг. Ингээд та бүхэнтэй Ubuntu дээр Dreamweaver8 программыг wine ашиглан хэрхэн ажиллуулах талаар өөрийн туршлагаас хуваалцъя.


дэлгэрэнгүй (250 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 09/14 03:59PM -д Moo

FreeBSD гарын авлагын монгол орчуулга FreeBSD-ийн doc модонд орлоо

  Хэвлэх 

Unix ба ЛинуксFreeBSD гарын авлагын монгол орчуулга маань FreeBSD-ийн эх кодон дахь doc мод уруу орсон болохыг мэдэгдэхэд баяртай байна. Одоо cvsup тушаал ашиглаад монгол гарын авлагаа FreeBSD-ийн cvsup серверүүдээс татаж аван ашиглах боломжтой боллоо.
Жишээ нь:

cvsup -z -L 2 -h cvsup5.freebsd.org /usr/share/examples/cvsup/doc-supfile

CVS-д нийлүүлсэн бичлэгийг доороос харна уу.


дэлгэрэнгүй (2784 үгтэй) 2 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 04/12 01:21PM -д google

FreeBSD үйлдлийн системийн гарын авлага монгол хэлнээ

  Хэвлэх 

Unix ба ЛинуксUnix төст FreeBSD үйлдлийн системийн гарын авлага (FreeBSD Handbook) англи хэлнээс монгол хэлнээ Монголын Unix Хэрэглэгчдийн Холбооны гишүүдийн хүчээр орчуулагдан дуусч, эх хэл дээрээ эрдэм номын эх үүсвэрээс хөрвүүлэх чухал үйлсэд дусал нэмэр болгож, альфа буюу анхдагч хувилбарыг уншигч олноо өргөн барихад бэлэн болоод байна. Хэдийгээр англи болон өөр бусад олон хэлүүд дээр энэхүү гарын авлага нь байдаг боловч эрдмийг эх хэл дээрээ сурах нь илүү үр өгөөжтэй гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.


дэлгэрэнгүй (546 үгтэй) 5 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 08/13 08:58AM -д g0mb0

FreeBSD гарын авлага: Printing бүлэг орчуулагдаж дууслаа

  Хэвлэх 

Unix ба ЛинуксБидний орчуулж байгаа FreeBSD гарын авлагын Printing буюу Хэвлэлт бүлэг орчуулагдаж дууслаа. Ингэснээр гарын авлагад маань орчуулагдаж арай дуусаагүй байгаа ганц бүлэг Цахим шуудан үлдэж байна.

Хэвлэлт бүлгээс товч дурдвал:
-----------------------------------------------------------------------------------------------
FreeBSD дээр хамгийн хуучин цохидог хэвлэгчидээс авахуулаад хамгийн сүүлийн хэвлэгчид хүртэл, мөн тэдгээрийн хооронд байгаа хэвлэгчид зэрэг төрөл бүрийн хэвлэгчидийг хэвлэхэд ашиглаж болдог бөгөөд энэ нь таны ажиллаж байгаа програмуудаас өндөр чанарын хэвлэсэн гаралтыг бүтээх боломж олгох юм.


дэлгэрэнгүй (171 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/01 07:00AM -д

FreeBSD гарын авлага: Jails бүлэг орчуулагдлаа

  Хэвлэх 

Unix ба ЛинуксFreeBSD гарын авлагын Jails буюу Шоронгууд бүлэг орчуулагдаж дууслаа.
--------------------------------------------------------------------------------------------------
Энэ бүлэг нь FreeBSD-ийн шоронгууд гэж юу болох, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар тайлбарлах болно. Шоронгууд буюу заримдаа chroot орчнуудын өргөжүүлсэн орлуулалт гэгддэг энэ боломж нь системийн администраторуудад зориулагдсан маш хүчтэй хэрэгсэл боловч тэдгээрийн үндсэн хэрэглээ нь илүү дэвшилтэт хэрэглэгчдэд бас үр ашигтай байдаг.

Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:


дэлгэрэнгүй (107 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/01 07:00AM -д

FreeBSD гарын авлага: Network Servers болон Linux Binary Compatibility бүлгүүд нэмэгдлээ

  Хэвлэх 

Unix ба ЛинуксБидний орчуулж байгаа FreeBSD гарын авлагын Network Servers буюу Сүлжээний орчны Серверүүд болон Linux Binary Compatibility буюу Линуксийн Хоёртын Нийлэмж бүлгүүд орчуулагдаж дууслаа.
-------------------------------------------------------------------------------------------------
Энэ бүлэгт өргөн хэрэглэгддэг, UNIX® системүүдийн сүлжээний орчинд ажилладаг үйлчилгээнүүдийн талаар авч үзэх болно. Бид энд олон өөр үйлчилгээнүүдийг хэрхэн суулгах, тохируулах, шалгах болон засвар үйлчилгээг хариуцах талаар үзэх болно. Танд зориулж жишээ тохиргооны файлуудыг мөн оруулж өгсөн байгаа.

Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:

inetd демоныг хэрхэн удирдах.

Сүлжээний орчны файл системийг хэрхэн зохион байгуулах.

Хэрэглэгчийн бүртгэлийг хуваалцах сүлжээний орчны мэдээллийн серверийг хэрхэн зохион байгуулах.


дэлгэрэнгүй (333 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/01 07:00AM -д

FreeBSD гарын авлага: X Window System бүлэг нэмэгдлээ

  Хэвлэх 

Unix ба ЛинуксFreeBSD-г ширээний компьютертаа ашиглахад хэрэг болох FreeBSD гарын авлагын X Window System бүлэг орчуулагдлаа.
------------------------------------------------------------------------
FreeBSD хэрэглэгчдэд зориулж график горимоор хангахын тулд X11-г ашигладаг. X11 бол Х Цонхот системийн нээлттэй эх хэлбэрийн гүйцэтгэл бөгөөд ийм системд Xorg болон XFree86™ хоёр хоёулаа багтдаг. FreeBSD-н FreeBSD 5.2.1-RELEASE хувилбарыг оролцуулаад түүнээс өмнөх хувилбаруудад анхдагч суудаг цонхот системийн сервер нь XFree86 төслөөс гаргасан XFree86 байдаг. Харин FreeBSD 5.3-RELEASE хувилбараас эхлээд анхдагч суудаг X11 сервер нь X.Org сангаас гаргасан Xorg болж өөрчлөгдсөн бөгөөд түүний лиценз нь FreeBSD-ийнхтэй ижил төсөөтэй билээ. Мөн FreeBSD-д зориулсан худалдаж авч болохоор Х серверүүд байдаг.


дэлгэрэнгүй (111 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/01 07:00AM -д

FreeBSD гарын авлага: Desktop Applications болон Multimedia бүлгүүд нэмэгдлээ

  Хэвлэх 

Unix ба ЛинуксFreeBSD гарын авлагын Desktop Applications болон Multimedia бүлгүүд орчуулагдаж дууслаа.
------------------------------------------------------------------------
Desktop Applications:

FreeBSD нь текст боловсруулагч програмууд болон хөтөчүүд зэрэг ширээний төрөл бүрийн хэрэглээний програмуудыг ажиллуулж чаддаг. Эдгээр програмуудын ихэнхи нь багц хэлбэрээр юм уу эсвэл портуудын цуглуулгаас автоматаар бүтээгдэж болно. Шинэ хэрэглэгчдийн олонхи нь эдгээр хэрэглээний програмуудыг өөрийн компьютер дээр суулгахыг хүсдэг. Энэ бүлэгт зарим нэг түгээмэл хэрэглэгддэг ширээний програмуудыг портуудын цуглуулга болон тэдгээрийн багцуудаас хүндрэлгүйгээр суулгах талаар зааварлах болно.


дэлгэрэнгүй (489 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/01 07:00AM -д

FreeBSD гарын авлага: Advanced Networking болон PPP and SLIP бүлгүүд орчуулагдлаа

  Хэвлэх 

Unix ба ЛинуксFreeBSD гарын авлагын сүлжээний холбогдолтой Advanced Networking болон PPP and SLIP бүлгүүд орчуулагдаж дууслаа.
------------------------------------------------------------------------
Энэ бүлэг нь хэд хэдэн сүлжээний дэвшилтэт нэмэлт сэдвүүдийг хамрах болно.

Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:


дэлгэрэнгүй (298 үгтэй) 1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 01/01 07:00AM -д
  © 2010 MUG
 
Энэ хуудсыг 0.45 секундэнд бүтээв