FreeBSD-ийн хувилбарын инженерчлэлийн баг FreeBSD 8.1-RELEASE гарсан болохыг зарласан байна. Энэ нь 8-STABLE салбарын хоёр дахь хувилбар бөгөөд үйл ажиллагааны хувьд сайжирч зарим нэг шинэ боломжууд оржээ. Зарим нэгийг дурдвал: * zfsloader added * zpool version of ZFS subsystem updated to version 14 * NFSv4 ACL support in UFS and ZFS; support added to cp(1), find(1), getfacl(1), mv(1), and setfacl(1) utilities * UltraSPARC IV/IV+, SPARC64 V support * SMP support in PowerPC G5 * BIND 9.6.2-P2 * sendmail updated to 8.14.4 * OpenSSH updated to 5.4p1 * GNOME 2.30.1, KDE 4.4.5 Шинэ боломжууд болон бусад зүйлсийн талаар доорх холбоосуудаас үзнэ үү: http://www.freebsd.org/releases/8.1R/announce.html http://www.FreeBSD.org/releases/8.1R/relnotes.html http://www.FreeBSD.org/releases/8.1.R/errata.html
Tsaashdaa zuvhun UNIX uildliin system gehguigeer suljee, ayulgui baidal, busad medeelel hariltsaa holboonii technology-iin medeelel oruulj baival ulam ch bur olon unshigchtai bolno. Jich: MUUG gishuudiig shineer elsuuleh asuudliig g0mb0 ta yu gej bodoj baina. Ene talaar setgegdlee delgerengui niitleh uu.
www.freebsd.org ruu orj uzne uu. FreeBSD-8.1 udahgui garah boljee...
Saikhan naadaj bayarlaj tsengej baina uu. Ajliin amjilt husie! Ajillahgui link bolon busad medeelel oruulahgui baihiig husch bna. G0mb0 moderator zarimiig ni zasah uu. Suuliin heden sar haragdahgui baih chin.
сервер Virtualization-ы талаар ерөнхий ойлголт өгсөн цуврал аятайхан нийтлэл гарчээ... Xen, KVM, FreeBSD-н Jail, OpenSolaris-н Zone, VMWare ESXi, Microsoft-н Hyper-V гэж сонсоо л байлгүй дээ, тэгвэл эд бүгдээрээ virtualization-ы хэлбэрүүд юм. Эд бүгд хоорондоо юугаараа ялгаатай, төстэй, юугаараа давуу талтай гэх мэтчилэн олон асуултуудад хариу аваарай. Энэ цувралын 3-т cloud computing-н тухай өгүүлсэн байна. Сүүлийн үед cloud computing хүчээ авч байгаа болон Amazon, Gmail зэрэг компаниуд аль хэдийн үйлчилгээндээ хэрэглээд эхэлчихсэн байгаа талаар уншаарай... 1. Today's Guide to Linux Virtualization 2. Containers vs. Hypervisors: Choosing the Best Virtualization Technology 3. A Guide to Cloud Computing on Linux 4. Planning Best Virtualization Strategies for Your Enterprise
Энэ оны 9 сарын 27-29-нд Токиод Линукс Сан/Linix Foundation-с LinuxCon-Japan 2010 чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Ази ба Номхон далайн орнуудын бүсэд Линукс Сангаас зохиож байгаа анхны том арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Японд болж байгаа учир шалтгааныг Японд сүүлийн жилүүдэд гадны IT-гийн мэргэжилтнүүдийн тоо огцом өсч байгаа, линукс нээлттэй эхийн програм хангамжийн зах зээл хөгжих нилээд ул суурьтай ирээдүй харагдаж байгаатай холбоотой тайлбарлаж болох юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд Sun-ыхан OpenSolaris-аа сурталчилж, өөрийн хэрэглэгчдийн коммюнитийг үүсгэх ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа. Зөвхөн OpenSolaris гэлтгүй Линукс хэрэглэгчдийн коммюнитиг дэмжин ажиллах болсон (тогтмол уулзалтуудыг байр саваар хангаж өгөх, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцох).
FreeBSD үйлдлийн системийн 7-р салбарын дараагийн хувилбар гарчээ. Энэ хувилбарт орсон шинэ зүйлсээс дурдвал: • ZFSv13. • GPT болон ZFS файлын системийг дэмжигч шинэ ачаалагч gptzfsboot. • LSI MegaRAID SAS-тай ажиллах mfiutil(8), LSI Fusion-MPT контроллертой ажиллах mptutil(8) зэрэг шинэ хэрэгслүүд. • NULL заагчийг дуудахаас хамгаалах хамгаалалт сайжирсан. • BIND 9.4-ESV. • GNOME 2.28.2. • KDE 4.3.5. • Perl 5.10. болон бусад олон зүйлсийг дурдаж болох юм байна. Дэлгэрэнгүйг доорхоос үзнэ үү. http://www.freebsd.org/releases/7.3R/announce.html
Азийн BSD ээлжит 2010 оны хурал Токиод болж байгаа ба энэ жил анх удаа туршилтаар онлайн дамжуулж байна. Дараах холбоосоор зочилж танилцана уу. http://2010.asiabsdcon.org/ http://www.ustream.tv/channel/asiabsdcon-2010
Монголын линукс хэрэглэгчдийн бүлгэмийн үйл ажиллагааг линукс сонирхогч, хэрэглэгчдэд илүү ойр болгох үүднээс http://forum.limnux.org гэсэн вэб хэлэлцүүлгийн сайтыг нээлээ.
FreeBSD үйлдлийн системийн 8.0 хувилбар гарчээ. Албан ёсоор сайт дээрээ мэдээлээгүй боловч FTP болон torrent-оор дүрс нь түгээгдэж эхэлсэн байна. Зарим нэг өөрчлөлт, шинэчлэлтүүдээс дурдвал: * syscons шинэчлэгдсэн бөгөөд консол дээр UTF-8-ийг 8.1 хувилбарт дэмжихээр болсон байна. * Шинэ USB стэк. USB флашийг umount хийлгүйгээр салгахад сервер гацдаг байсан асуудлыг шийдсэн байна. * DTrace-ийг порт хийх ажил дууссан байна. * SMP системд зориулж оновчтой болгосон шинэ ULE 3.0 scheduler. * superpages-ийн дэмжлэг * Портуудыг параллелээр бүтээх боломж * Jail v2: o Нэг jail дээр хэд хэдэн IP ашиглах боломж o IPv6 болон SCTP-ийн дэмжлэг o Шаталсан jail болон CPU-тэй уях боломж. * Xen dom-U болон Sun VirtualBox-ийн дэмжлэг. * fdisk/bsdlabel-аас gpart руу шилжсэн. * ZFS-ээс ачаалах боломжтой болсон. * Олон routing table-ийн дэмжлэг. * Сүлжээний стэкийг виртуалчлах боломж. Удахгүй Татаж авах буланд дүрсийг байрлуулах болно.