Ubuntu дээр Dreamweaver8 хэрхэн ажиллуулах вэ?
Ubuntu үйлдлийн систем дээр веб хийдэг хүмүүст зориулсан нээлттэй эх (Open Source) бүхий Quanta Plus, Aptana, Mozilla SeaMonkey, BlueFish, Nvu гэх мэт программууд байдаг боловч эдгээр нь Macromedia Dreamweaver программын түвшинд хараахан хүрээгүй санагддаг. Ингээд та бүхэнтэй Ubuntu дээр Dreamweaver8 программыг wine ашиглан хэрхэн ажиллуулах талаар өөрийн туршлагаас хуваалцъя.
OpenBSD хөгжүүлэгчид уламжлал ёсоор хагас жилийн дараа OpenBSD 4.1 хувилбар гарсан болохыг зарлалаа. Урьдын адил маш их зүйлс засагдаж, ихээхэн хэмжээний шинэчлэлтүүд орсон байна. Хувилбарын талаар дэлгэрэнгүйг http://www.openbsd.org/41.html хаягаас уншина уу.
FreeBSD гарын авлагын монгол орчуулга маань FreeBSD-ийн эх кодон дахь doc мод уруу орсон болохыг мэдэгдэхэд баяртай байна. Одоо cvsup тушаал ашиглаад монгол гарын авлагаа FreeBSD-ийн cvsup серверүүдээс татаж аван ашиглах боломжтой боллоо. Жишээ нь: cvsup -z -L 2 -h cvsup5.freebsd.org /usr/share/examples/cvsup/doc-supfile CVS-д нийлүүлсэн бичлэгийг доороос харна уу.
Unix төст FreeBSD үйлдлийн системийн гарын авлага (FreeBSD Handbook) англи хэлнээс монгол хэлнээ Монголын Unix Хэрэглэгчдийн Холбооны гишүүдийн хүчээр орчуулагдан дуусч, эх хэл дээрээ эрдэм номын эх үүсвэрээс хөрвүүлэх чухал үйлсэд дусал нэмэр болгож, альфа буюу анхдагч хувилбарыг уншигч олноо өргөн барихад бэлэн болоод байна. Хэдийгээр англи болон өөр бусад олон хэлүүд дээр энэхүү гарын авлага нь байдаг боловч эрдмийг эх хэл дээрээ сурах нь илүү үр өгөөжтэй гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.
ZFS гэх файлын системийг OpenSolaris-с FreeBSD рүү амжилттай шилжүүлж дууссан байна. Одоогийн байдлаар туршилтын шатандаа байгаа бөгөөд FreeBSD 7.0 хувилбарт туршилтын журмаар багтах юм. Мөн зөвхөн i386 дээр ажиллах ба удахгүй AMD64 гэх мэт бусад архитектуруудыг дэмжлэгийг нэмэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Дэлгэрэнгүйг http://mail.opensolaris.org/pipermail/zfs-discuss/2007-April/026922.html хаягаас уншина уу.
Бидний орчуулж байгаа FreeBSD гарын авлагын Printing буюу Хэвлэлт бүлэг орчуулагдаж дууслаа. Ингэснээр гарын авлагад маань орчуулагдаж арай дуусаагүй байгаа ганц бүлэг Цахим шуудан үлдэж байна. Хэвлэлт бүлгээс товч дурдвал: ----------------------------------------------------------------------------------------------- FreeBSD дээр хамгийн хуучин цохидог хэвлэгчидээс авахуулаад хамгийн сүүлийн хэвлэгчид хүртэл, мөн тэдгээрийн хооронд байгаа хэвлэгчид зэрэг төрөл бүрийн хэвлэгчидийг хэвлэхэд ашиглаж болдог бөгөөд энэ нь таны ажиллаж байгаа програмуудаас өндөр чанарын хэвлэсэн гаралтыг бүтээх боломж олгох юм.
http://howtoforge.org/setting_up_a_freebsd_wlan_access_point
Дэлгэрэнгүйг доорхоос үзнэ үү http://publicd.ub.mng.net/pipermail/unix/2007-March/000449.html
1993 оны 3-р сарын 21-ний өдөр NetBSD үйлдлийн системийн гол файл буюу /usr/src/Makefile үүсгэгдэж, NetBSD-г эх кодоос байгуулах боломжтой болж байсан байна. Төрсөн өдрийн мэнд. Дэлгэрэнгүйг http://www.feyrer.de/NetBSD/bx/blosxom.cgi/nb_20070321_1009.html хаягаас уншина уу.
FreeBSD гарын авлагын Jails буюу Шоронгууд бүлэг орчуулагдаж дууслаа. -------------------------------------------------------------------------------------------------- Энэ бүлэг нь FreeBSD-ийн шоронгууд гэж юу болох, тэдгээрийг хэрхэн ашиглах талаар тайлбарлах болно. Шоронгууд буюу заримдаа chroot орчнуудын өргөжүүлсэн орлуулалт гэгддэг энэ боломж нь системийн администраторуудад зориулагдсан маш хүчтэй хэрэгсэл боловч тэдгээрийн үндсэн хэрэглээ нь илүү дэвшилтэт хэрэглэгчдэд бас үр ашигтай байдаг. Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно: