mnbsd.org  mnbsd.com  freebsd.org.mn  unix.org.mn  linux.org.mn  Мэдээ оруулах  :  Статистик  
 [root@mnbsd.org ~]# _
  MUG
 2013/05/21 11:47 AM

FreeBSD гарын авлага: Орчуулгад тусламж

  Хэвлэх 

Мэдээ2007 оны 4 сард FreeBSD үйлдлийн системийн эхэд FreeBSD-ийн гарын авлагын Монгол орчуулга (http://www.mnbsd.org/staticpages/index.php?page=20061102180543371) албан ёсоор орсноос хойш аль хэдийн 6 жил бараг болжээ.
Энэ хугацаанд миний бие ямар нэг үнэ төлбөргүйгээр, өөрийн сайн санаа, хүслээр Англи хувилбарт орсон шинэ өөрчлөлтүүдийг цаг тухай бүрт нь орчуулан Монгол гарын авлагаа шинэчилж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд FreeBSD-ийн Монгол гарын авлагын тусламжтайгаар FreeBSD үйлдлийн системийг мэддэг болсон, танилцсан, суралцсан Монгол хүүхэд залуус цөөнгүй бий болсон гэдэгт итгэдэг. Хэдийгээр утга найруулга болоод орчуулгын хувьд сайн гэж хэлэхгүй ч нөгөө талаасаа Unix төст үйлдлийн системийн эх хэлнээ орчуулагдсан цорын ганц, бүрэн төгс гарын авлага гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа.

Сүүлийн үед миний бие дангаар Англи хувилбарт орсон, орж байгаа өөрчлөлтүүдийг Монгол гарын авлагадаа орчуулан шинэчлэх ажлыг хийж амжихгүйд хүрээд байна.
Иймээс энэхүү орчуулж шинэчлэх ажлыг цааш үргэлжлүүлэн хийх чин хүсэл эрмэлзэлтэй, тэвчээртэй, залхуугүй хүүхэд залуусыг хайж байна.
Тийм хүсэл эрмэлзэлтэй хүүхэд залуус урт хугацааны туршид энэ ажлыг хийж чадахаа харуулж итгэл үнэмшил төрүүлэх аваас цаашдаа орчуулгын өөрчлөлтүүдийг FreeBSD-ийн баримтад өөрсдөө шууд оруулах эрхийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл FreeBSD doc committer болох боломж бүрдэнэ.
Нөгөө талаасаа FreeBSD-ийн баримтыг хэрхэн орчуулах, бүтээх талаар суралцах, бүр цаашлаад FreeBSD-ийн талаар мэдлэгээ гүнзгийрүүлэх боломж бас бий гэдгийг санаарай.

Нээлттэй эхийн ертөнцөд Монгол гэсэн нэрийг гаргаж мэргэжил нэг нөхөд, сонирхогч хүүхэд залууст Unix төст үйлдлийн системийн талаарх мэдлэгийг эх хэлээрээ түгээх ариун үйлсэд зориг шулуудах хүсэл сонирхолтой залуус надад хандана гэдэгт итгэж байна.

Монголын Unix хэрэглэгчид маш олон болох болтугай.

баярлалаа,

Ганболд (ganbold@freebsd.org)


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

Allwinner A10 SoC-ийн дэмжлэг FreeBSD-н эх кодод оров

  Хэвлэх 

МэдээӨнгөрсөн оны 12 сарын дундаас хойш Cubieboard (49$ жижиг хавтан) дээр FreeBSD ажиллуулах зорилгоор ARM архитектурын Cortex-A8 CPU бүхий Allwinner A10 SoC (System on a Chip) процессорыг дэмжих кодыг эхлүүлж бичсээр өнөөдөр цаашид хөгжүүлэхэд үндэс суурь болох кодын сүүлийн хэсгийг FreeBSD-ийн эх кодны HEAD буюу Current салбарт оруулж дуусав.
Одоогоор USB (EHCI), GPIO драйверууд болон үндсэн драйверууд болох interrupt handler, timer, clock control module, uart драйверын дэмжлэг ороод буй. Уг SoC нь SD/MMC, Nand, WEMAC (ethernet), CAN, GPU (mali 400), HDMI, зэргийг агуулсан юм.

SoC болон Cubieboard-ийн талаарх мэдээллийг доорхоос үзнэ үү.

http://linux-sunxi.org/Main_Page
http://cubieboard.org

FreeBSD дэх Allwinner A10-н дэмжлэг эх кодууд болон тохиргооны файлуудыг эндээс харна уу.

http://svnweb.freebsd.org/base/head/sys/arm/allwinner/
http://svnweb.freebsd.org/base/head/sys/boot/fdt/dts/cubieboard.dts?view=log
http://svnweb.freebsd.org/base/head/sys/arm/conf/CUBIEBOARD?view=log


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

FreeBSD 9.1 гарчээ

  Хэвлэх 

МэдээШинэ жилийн мэнд хүргэе.
FreeBSD-ийн хувилбар инженерчлэлийн баг FreeBSD 9.1-RELEASE гарсныг албан ёсоор зарласан байна. Энэ 9-STABLE салбарын хоёр дох хувилбар бөгөөд FreeBSD 9.0-т байсан үйл ажиллагааг сайжруулж зарим нэг шинэ боломжуудыг нэмжээ.


дэлгэрэнгүй (110 үгтэй) 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

NetBSD 6.0 гарчээ

  Хэвлэх 

МэдээNetBSD төсөл NetBSD 6.0 гарсныг зарласан бөгөөд энэ нь 14 дахь удаагийн гол хувилбар болсон байна. Энэ удаагийн хувилбараар олон цөмт систем дээрх сайжруулалт, олон шинэ төхөөрөмжийн драйверууд, Xen болон MIPS тавцанд зориулсан сайжруулалтууд болон шинэ пакет шүүгч зэрэг шинэ боломжууд нэмэгдсэн байна.

Дэлгэрэнгүйг доорхоос харна уу:

http://www.netbsd.org/releases/formal-6/NetBSD-6.0.html


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

FreeBSD 8.3 гарчээ

  Хэвлэх 

МэдээFreeBSD-ийн хувилбар инженерчлэлийн баг FreeBSD 8.3-RELEASE гарсныг албан ёсоор зарласан байна. Энэ 8-STABLE салбарын дөрөв дэх хувилбар бөгөөд FreeBSD 8.2-т байсан үйл ажиллагааг сайжруулж зарим нэг шинэ боломжуудыг нэмжээ.
Зарим нэг боломжуудыг дурдвал:

usb(4) нь USB пакет шүүгчийн дэмжлэгтэй болсон

TCP/IP стэк нь mod_cc(9) дэмждэг болсон

graid(8) GEOM класс нэмэгдсэн

ZFS дэд систем SPA хувилбар 28 руу шинэчлэгдсэн

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхоос үзнэ үү.

http://www.FreeBSD.org/releases/8.3R/relnotes-detailed.html

http://www.FreeBSD.org/releases/8.3R/errata.html


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

Chrome OS оо Google компьютрийн үйлдлийн систем болгох нээ

  Хэвлэх 

МэдээGoogle өөрийн Chrome OS хэмээх интернет хөтөчөд суурилсан үйлдлийн системээ уламжлалт үйлдийн систем болгож эхэлжээ. http://googlesystem.blogspot.com/2012/04/new-window-manager-for-chrome-os.html


дэлгэрэнгүй (16 үгтэй) 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

Gnome 3.4 гарчээ

  Хэвлэх 

МэдээGNOME Хөгжүүлэгч багийнхан GNOME 3.4 зарлалаа. Өмнөх хувилбараасаа 6 сарын дараа гарч байгаа энэ хувилбар нь GNOME -н хэрэглээны програмуудын чухал сайжируулалтууд, болон олон тооны жижиг өөрчилөлт шинэчлэлтүүдийг багтаасан ажээ.


дэлгэрэнгүй (31 үгтэй) 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

Linux 3.3 гарчээ

  Хэвлэх 

МэдээLinux 3.3 has been released. The changes include the merge of kernel code from the Android project. There is also support for a new architecture (TI C6X), much improved balancing and the ability to restripe between different RAID profiles in Btrfs, and several network improvements: a virtual switch implementation (Open vSwitch) designed for virtualization scenarios, a faster and more scalable alternative to the "bonding" driver, a configurable limit to the transmission queue of the network devices to fight bufferbloat, a network priority control group and per-cgroup TCP buffer limits. There are also many small features and new drivers and fixes are also available. Here's the full changelog.


дэлгэрэнгүй (107 үгтэй) 0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

FreeBSD 9.0 гарчээ

  Хэвлэх 

МэдээFreeBSD үйлдлийн системийн 9.0 хувилбар хэдийгээр зарлагдаж эхлээгүй байгаа ч гарсан байна. Torrent хувилбарууд тавигдаад эхэлжээ.

http://torrents.freebsd.org:8080/

Албан ёсоор зарласны дараа зарим нэг шинэ боломж, сайжруулалтуудаас дурдвал:

# A new installer, bsdinstall(8) has been added and is the installer used by the ISO images provided as part of this release
# The Fast Filesystem now supports softupdates journaling
# ZFS updated to version 28
# Updated ATA/SATA drivers support AHCI, moved into updated CAM framework
# Highly Available Storage (HAST) framework
# Kernel support for Capsicum Capability Mode, an experimental set of features for sandboxing support
# User-level DTrace
# The TCP/IP stack now supports pluggable congestion control framework and five congestion control algorithm implementations available
# NFS subsystem updated, new implementation supports NFSv4 in addition to NFSv3 and NFSv2
# High Performance SSH (HPN-SSH)
# Flattened device tree (FDT), simplifying FreeBSD configuration for embedded platforms
# The powerpc architecture now supports Sony Playstation 3
# The LLVM compiler infrastructure and clang have been imported

Дэлгэрэнгүйг доорхоос үзнэ үү.

http://www.freebsd.org/releases/9.0R/announce.html


0 сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих

OpenBSD 5.0 гарчээ

  Хэвлэх 

МэдээOpenBSD 5.0 гарсан байна.
Зарим боломжуудаас дурдвал:

# Improved hardware support, including:
# Generic network stack improvements:
# Routing daemons and other userland network improvements:
# pf(4) improvements:
# SCSI improvements:
# Assorted improvements:
# rc.d(8) framework improvements:
# Over 7,200 ports, major robustness and speed improvements in package tools.

Дэлгэрэнгүйг доорхоос үзнэ үү.

http://www.openbsd.org/50.html

Мөн тун удахгүй FreeBSD 9.0 гарах гэж байгаа бөгөөд одоо Release Candidate хувилбар дээрээ байгаа юм.


1 сэтгэгдэл
Хамгийн сүүлийн бичлэг: 12/06 07:03PM -д suba2002
  © 2013 MUG
 
Энэ хуудсыг 0.71 секундэнд бүтээв