хмонад

хмонад нь бас л нэг төрлийн цонх зохицуулагч.

Шаардагдах суулгацууд: xmonad, xmonad-contrib, xmobar, dmenu, dzen2

суулгац:

cd /usr/ports/x11-wm/xmonad && make install clean
cd /usr/ports/x11-wm/xmonad-contrib && make install clean
cd /usr/ports/x11/xmobar && make install clean
cd /usr/ports/x11/dmenu && make install clean
cd /usr/ports/x11/dzen2 && make install clean

тохиргоо:

.xinitrc файл дотор /usr/local/bin/xmonad гэж оруулж өгснөөр startx тушаал өгөхөд xmonad ажиллах болно.

хэрэглээ:

хмонадын үндсэн тохиргоо нь .xmonad/xmonad.hs файл дотор байрладаг. Нэмж тохиргоо хийнэ гэсэн үедээ та тийм файл үүсгэж болно. Энэ файл нь Хаскел програмын хэл дээр бичигдсэн байдаг.

Алт + Шифт + Энтэр тэрминал нээнэ
Алт + р програм ачаалах самбар нээгдэнэ. Ачаалах програмын нэрийг бичээд энтэр дарна.
Алт + Зай-Авагч Цонхны байрлалыг сэлгэнэ. ( Дэлгэц дүүрэн, голд нь, хажууд нь гэх мэт )
Алт + j Цонхнууд руу шилжинэ
Алт + k Цонхнууд руу ухарч шилжинэ
Алт + h Цонхны хэмжээг багасгана
Алт + l Цонхны хэмжээг ихэсгэнэ ( жижиг L үсэг )
Алт + 1,2,3..9 Ажиллах талбарууд руу шилжинэ
Алт + shift + 1,2,3..9 Идэвхитэй байгаа цонхыг дарсан дугаартай ажиллах талбар луу зөөнө
Алт + хулганаар-цонх-чирэх Тухайн цонхыг наалттай байлгах горимоос нь гаргаж тусдаа цонх болгож салгадаг
Алт + t Салангид байгаа цонхыг буцааж наадаг
Алт + q тохиргоогоо шинээр дахин уншиж сэргээдэг
Алт + шифт + зай-авагч Цонхны анхдагч байрлалаар сэргээдэг
Алт + шифт + q хмонадаас гарна

Нэмэлт зааврыг man xmonad тушаалаар хараарай. Анх удаагаа хэрэглэж байгаа бол хэд хэдэн тэрминал цонх нээж байгаад туршихад гэмгүй.

Гүйцлээ :)