Х тохируулга

Рүүт эрхээр дараах тушаалыг өгч үндсэн тохиргооны загварыг үүсгэнэ.

Xorg -configure

xorg.conf.new гэсэн файл /root санд үүсдэг. Анхны удаад бол дараах хоёр тохиргоог хийсэн байхад хангалттай. ( Гар болон дэлгэцийн зуралт хоёр шаардлагатай тохируулга болдог )

Section "InputDevice"
        Identifier  "Keyboard0"
        Driver      "kbd"
        Option      "XkbRules" "xorg"
        Option      "XkbModel" "pc105"
        Option      "XkbLayout" "us,mn,de"
        Option      "XkbOptions" "grp:rctrl_toggle,ctrl:nocaps"
EndSection

Section "Screen"
        Identifier "Screen0"
        Device     "Card0"
        Monitor    "Monitor0"
        DefaultDepth 24
        SubSection "Display"
                Viewport   0 0
                Depth     24
                Modes     "1680x1050" "1440x900" "1280x1024" "1024x768" "640x480" "720x400"
        EndSubSection
EndSection

Үүнд дэлгэцийн зуралтыг өөрийнхөө дэлгэцэнд тохирсон хэмжээг оруулахыг анхаарна уу.

Энэ тохируулгаа шалгахдаа:

Xorg -config xorg.config.new

Хэрэв Х серверийн цагаан гадарга дээр хулгана тань харагдаж байвал тохиргоо зөв болсныг илэрхийлж байна. Уг тохиргооноос гарахдаа Ctrl+Alt+Backspace товч дарж хаана.

Тохиргоогоо санасандаа хүртэл хийсэн бол уг файлыг Х ийн үндсэн тохиргооны байрлах хэсэг рүү хуулна.

cp xorg.conf.new /etc/X11/xorg.conf

Ингээд дуртай цонх зохицуулагчаа (windows manager, жишээ нь хмонад ) суулгачихаад хэрэглэгчийн гэрийн сан дотор .xinitrc файл руу эхлүүлэх замыг оруулаад startx тушаал өгөхөд болно.