Чөтгөрийн порт хэрэглэх

Портны мод загвар

/usr/ports сан дотор ( хэрэглэгч хүсвэл өөр газар бас суулгаж болно ), чөтгөр дээр суулгаж болох бүх портын нэрс суугддаг ( дотроо бол зөвхөн хэрхэн татаж авч, яаж хөрвүүлж суулгах заавар бүхий сангууд төрөл зүйлээрээ ангилагдсан байрлалтай ирдэг учир мод загвар гэж хэлж байгаа юм). Энэ порт доторх мэдээлэл нь өдөр болгон өөрчлөгддөг. Програмистууд ямар нэгэн програмын алдаа гажигийг байнга засвалаж шинэчилдэг болохоор портноос суулгах үед үргэлж хамгийн сүүлийн үеийн өөрчлөгдсөн хувилбарыг нь татаж авдаг давуу тал бий. Хэрэв анх СД нээс үйлдлийн системээ суулгах үедээ порт модыг суулгасан бол тэр нь хамгийн сүүлийн хувилбар байж чадахгүй. Тийм болохоор порт модоо байнга шинэчилж байх нь чухал.

порт модыг татаж авч суулгах

portsnap fetch

Энэ нь анхны үедээ ойролцоогоор тавь жар гаруй мегабайт хэмжээтэй портны мод загварын мэдээллийг татаж авна. ( Fetching snapshot .... гэх нь порт загвар яг тэр мөчийн хуулбарыг татаж авч байгааг илэрхийлдэг. )

portsnap extract

Татаж авсан портны загвараа энэ тушаалаар задална. ( анхдагч тохиргоогоор бол /usr/ports сан дотор суурилуулдаг)

порт модоо арчлах

Өмнө тайлбарласны дагуу авч суулгах тушаал нь зөвхөн анх удаагаа бөгөөд нэг удаа хэрэглэх тушаал юм. Тэрүүгээр та тухайн өдрийн хуулбарыг татаж авсан билээ. Хоног тутамд гарсан өөрчлөлтийг татаж авах бол дараах тушаалыг хэрэглэдэг.

portsnap fetch update

Энэ тушаал нь таны портны загварын өмнө нь татаж авсан ( эсвэл шинэчлэсэн ) хувилбараас өнөөдөр хүртэлх өөрчлөлтийг нь татаж аваад таны портны модыг шинэчилдэг.