Хоёр арга бий. Эхнийх нь:
% cd /usr/ports % make search name=firefox | grep Path Path: /usr/ports/german/bsdforen-firefox-searchplugin Path: /usr/ports/german/bsdgroup-firefox-searchplugin Path: /usr/ports/www/firefox Path: /usr/ports/www/firefox-devel Path: /usr/ports/www/firefox-i18n Path: /usr/ports/www/firefox-remote Path: /usr/ports/www/firefox3 Path: /usr/ports/www/linux-firefox Path: /usr/ports/www/linux-firefox-devel Path: /usr/ports/www/xpi-firefox-showcase Path: /usr/ports/www/xpi-firefoxonwooztalk
хоёр дахь арга нь /usr/ports/ports-mgmt/portseach портыг суулгасан бол ашиглах боломжтой. Суулгахдаа:
% su # cd /usr/ports/ports-mgmt/portsearch # make install clean # rehash # portsearch -uсүүлийн portsearch -u гэсэн тушаал нь суулгасан хойноо нэг л удаа хэрэглэдэг. Портод байгаа мэдээллийн өгөгдлийн бааз үүсгэдэг. Ингээд нэг удаа баазаа үүсгэсэн бол хайж эхэлж болно. Нэрээр нь хайхаар бол -n сонголттой хайна:
% portsearch -n firefox | grep Path Path: /usr/ports/german/bsdforen-firefox-searchplugin Path: /usr/ports/german/bsdgroup-firefox-searchplugin Path: /usr/ports/www/firefox Path: /usr/ports/www/firefox-devel Path: /usr/ports/www/firefox-i18n Path: /usr/ports/www/firefox-remote Path: /usr/ports/www/firefox3 Path: /usr/ports/www/linux-firefox Path: /usr/ports/www/linux-firefox-devel Path: /usr/ports/www/xpi-firefox-showcase Path: /usr/ports/www/xpi-firefoxonwooztalk
Хоёр дахь хайх арга нь заавал /usr/ports сан уруу орж make search гэж хайдаггүй, шууд дуртай газраасаа хайж болдогоороо давуу талтай. Жишээ нь ямар нэгэн тушаалыг агуулсан порт хайхаар бол -f сонголттой хайдаг:
# portsearch -f portversion Port: portupgrade-2.0.1_1,1 Path: /usr/ports/sysutils/portupgrade Info: FreeBSD ports/packages administration and management tool suite Maint: koma2@lovepeers.org B-deps: ruby-1.8.4_4,1 R-deps: perl-5.8.7_2 ruby-1.8.4_4,1 ruby18-bdb1-0.2.2 WWW: Files: man/man1/portversion.1.gz, sbin/portversion 1 ports, 2 files
Пакет буюу багц хэлбэрээр нь татаж авч суулгах:
% pkg_add -r xorg
Порт модноос хөрвүүлж суулгах:
% cd /usr/ports/www/firefox3 % su # make install clean
make install clean гэдэг нь эхлээд make гэж хөрвүүлэх, дараа нь make install гэж суулгах, төгсгөлд нь хөрвүүлэх явцад үүссэн хэрэггүй файлуудыг make clean гэж устгах гурван тушаалын нэгтгэсэн хэлбэр юм.
Порт болгон өөрийн гэсэн тохируулгатай байдаг. Тэр нь make гэж хөрвүүлэх үед танаас заримдаа асууна. ( цэнхэр гадаргуутай сонголтын асуух дэлгэц үүсдэг ). make гэж хөрвүүлэхээсээ өмнө уг тохиргоог нь хийхийг хүсвэл make config тушаалаар хийж болдог. Порт суугдахаасаа өмнө өөрийнхөө хамааралтай бусад портууд суугдсан эсэхийг шалгаж, хэрэв суугдаагүй бол тэд нарыг мөн суулгадаг. Тэдгээр нь тус тусдаа бас өөрийн гэсэн тохиргоо хийдэг. Тэр бүх тохиргоог дараа дараагаар нь нэг мөсөн тохируулахыг хүсвэл make config-recursive гэж нэг дор тохиргоог нь хийгээд дараа нь make гэж хөрвүүлж болно. Суугдах портоо ямар ямар портоос хамааралтай байгааг нь харахыг хүсвэл make all-depends-list тушаалаар харна. Эдгээр тушаалыг суугдах портынхоо сан дотор гүйцэтгэнэ. Хөрвүүлэлгүй зөвхөн эх кодыг нь татаж авахыг хүсвэл make fetch. Бүх хамааралтай портуудтай нь хамт эх кодыг нь татаж авахыг хүсвэл make fetch-recursive. Мөн суугдаж байх үедээ асуугдах бүх сонголтын цонхонд OK хариу өгч анхдагч тохиргоогоор нь суулгахыг хүсвэл BATCH гэсэн орчны хувьсагчид YES гэсэн утга өгдөг.
csh дээр: setenv BATCH "yes"
Суугдсан порт файлыг /var/db/pkg сангаас шүүж шалгавал хамгийн идэвхитэй хурдан байдаг.
% ls /var/db/pkg | grep firefox firefox-2.0.0.16,1 firefox-3.0.1_1,1
суугдсан портын ерөнхий мэдээллийг pkg_info тушаалаар харж болно. ( портынхоо нэрийг бүтнээр нь өгдөгийг анхаарна уу)
pkg_info firefox-3.0.1_1,1 Information for firefox-3.0.1_1,1: Comment: Web browser based on the browser portion of Mozilla Required by: seahorse-2.22.3 yelp-2.22.1_1 ...
мөн жишээ нь, порт файл суугдахдаа хаана ямар ямар файл хуулсныг нь харахыг хүсвэл -xL сонголт ашигладаг.
%pkg_info -xL firefox-3.0.1_1,1 Information for firefox-3.0.1_1,1: Files: /usr/local/bin/firefox3 /usr/local/include/firefox3/stable/base64.h /usr/local/include/firefox3/stable/blapit.h /usr/local/include/firefox3/stable/cert.h /usr/local/include/firefox3/stable/certdb.h ...