6.2. Хөтчүүд

FreeBSD нь тодорхой хөтөч урьдчилан суулгагдсан байдаггүй. Харин портын цуглуулгын www сан суулгахад бэлэн олон хөтчүүдийг агуулдаг. Танд бүгдийг эмхэтгэх хугацаа байхгүй бол (энэ нь зарим тохиолдолд маш их хугацаа шаардаж болно) тэдгээрийн олонхи нь багц хэлбэрээр байдаг.

KDE болон GNOME нь HTML хөтчүүдээр хангадаг. Эдгээр бүрэн гүйцэд ширээний програмуудыг хэрхэн суулгаж тохируулах талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хэсэг 5.7-с лавлана уу.

Хэрэв та хөнгөн чанарын хөтчүүдийг хайж байгаа бол портын цуглуулгаас www/dillo, www/links, эсвэл www/w3m зэргүүдийг судалж үзэх хэрэгтэй.

Энэ хэсэг эдгээр програмуудыг авч үзэх болно:

Програмын нэр Шаардлагатай эх үүсвэрүүд Портоос суулгах Гол хамаарлууд
Mozilla их хүнд Gtk+
Opera бага хөнгөн FreeBSD болон Линуксийн хувилбарууд байдаг. Линуксийн хувилбар нь Линуксийн хоёртын нийцтэй байдал болон linux-openmotif-с хамаардаг.
Firefox дунд зэрэг хүнд Gtk+
Konqueror дунд зэрэг хүнд KDE сангууд

6.2.1. Mozilla

Mozilla нь FreeBSD уруу бүрэн хөрвүүлэгдсэн, орчин үеийн, тогтвортой хөтөч юм. Энэ нь стандартад маш нийцсэн HTML үзүүлэх хөдөлгүүрийн боломжтой байдаг. Мөн захидал болон мэдээний уншигчтай байдаг. Энэ нь бүр HTML зохиогчтой байдаг бөгөөд таныг вэб хуудас өөрөө бичих төлөвлөгөөтэй байгаа тохиолдолд хэрэг болж болох юм. Netscape®-ийн хэрэглэгчид Communicator цуглуулгатай адил болохыг олж харах болно. Учир нь хоёр хөтөч хоёулаа хөгжүүлэлтийн ижил түүхийг хуваалцдаг болохоор тэр юм.

233MHz-с бага CPU хурдтай эсвэл 64MB-аас бага RAM-тай удаан машинууд дээр Mozilla нь бүрэн гүйцэд ашиглагддаг байхын тулд хэтэрхий их нөөц шаардаж болох юм. Оронд нь энэ бүлгийн хойхно тайлбарласан Opera хөтчийг та харин үзэж болох юм.

Хэрэв та Mozilla-г эмхэтгэж чадахгүй юм уу эсвэл ерөөсөө эмхэтгэхийг хүсэхгүй байгаа бол FreeBSD GNOME баг танд зориулаад үүнийг хийчихсэн байдаг. Ердөө л дараах тушаалаар сүлжээнээс багцыг суулгана:

# pkg_add -r mozilla

Хэрэв багц байхгүй бөгөөд танд хангалттай хугацаа болон дискний зай байгаа бол Mozilla-ийн эхийг авч, эмхэтгэн, өөрийн систем дээр суулгаж болно. Үүнийг дараах тушаалуудаар хийж болно:

# cd /usr/ports/www/mozilla
# make install clean

Mozilla порт нь root зөвшөөрлүүдээр хром бүртгэлийн тохируулгыг ажиллуулан зөв эхэлж байгааг баталгаажуулдаг. Гэхдээ, хэрэв та хулганы дохионууд зэрэг нэмэлт зүйлсийг татаж авахыг хүсэж байгаа бол тэдгээрийг зөв суулгахын тулд root эрхээр Mozilla-г ажиллуулах ёстой.

Mozilla-ийн суулгацыг дууссаны дараа та дахиж root хэрэглэгч болох шаардлагагүй. Та доор дурдсаныг бичин Mozilla-г хөтөч хэлбэрээр эхлүүлж болно:

% mozilla

Доор үзүүлсэн шиг та үүнийг захидал болон мэдээ уншигч маягаар шууд эхлүүлж болно:

% mozilla -mail

6.2.2. Firefox

Firefox нь Mozilla-ийн код дээр суурилсан дараагийн үеийн хөтөч юм. Mozilla нь хөтөч, захидлын клиент, чалчих клиент зэрэг олон програмуудыг багтаасан бүрэн гүйцэд програмуудын цуглуулга юм. Firefox нь зөвхөн хөтөч бөгөөд энэ нь түүнийг илүү жижиг, хурдан болгодог байна.

Доор дурдсаныг бичин багцыг суулгана:

# pkg_add -r firefox

Эх кодоос эмхэтгэхийг та илүүд үзэж байгаа бол портын цуглуулгыг бас ашиглаж болох юм:

# cd /usr/ports/www/firefox
# make install clean

6.2.3. Firefox, Mozilla болон Java™ залгаас (plugin)

Тэмдэглэл: Энэ хэсэгт болон дараагийнхад бид таныг Firefox юм уу эсвэл Mozilla-г аль хэдийн суулгасан гэж тооцох болно.

FreeBSD Сан нь Sun Microsystems компанитай Java Runtime Environment (JRE™) буюу Жавагийн Ажиллах үеийн орчин болон Java Development Kit (JDK™) буюу Жавагийн Хөгжүүлэх хэрэгслийн хоёртын файлуудыг түгээх лицензтэй байдаг. FreeBSD-д зориулсан хоёртын багцууд нь FreeBSD Сан вэб сайтад байдаг.

Firefox эсвэл MozillaJava™ дэмжлэгийг нэмэхийн тулд та java/javavmwrapper портыг суулгах хэрэгтэй. Дараа нь http://www.freebsdfoundation.org/downloads/java.shtml хаягаас Diablo JRE багцыг татан авч pkg_add(1) тушаалаар суулгах хэрэгтэй.

Өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг мөрөнд about:plugins гэж бичин Enter дарна. Суулгагдсан залгаасуудын талаар хуудас үзүүлэгдэх бөгөөд Java залгаас тэнд одоо байх ёстой. Хэрэв тийм биш бол root хэрэглэгчээр дараах тушаалыг ажиллуулна:

# ln -s /usr/local/diablo-jre1.5.0/plugin/i386/ns7/libjavaplugin_oji.so \
  /usr/local/lib/browser_plugins/

дараа нь өөрийн хөтчийг дахин дуудна.

6.2.4. Firefox, Mozilla болон Macromedia® Flash™ залгаас (plugin)

Macromedia® Flash™ залгаас нь FreeBSD-д байдаггүй. Гэхдээ залгаасын Линукс хувилбарыг ажиллуулах програм хангамжийн давхарга (гүйцэтгэл хялбаршуулагч) байдаг. Энэ хялбаршуулагч нь бас Adobe® Acrobat® залгаас, RealPlayer® залгаас болон өөр олныг дэмждэг.

www/nspluginwrapper портыг суулгана. Энэ порт нь emulators/linux_base-г шаарддаг бөгөөд энэ нь их том порт юм.

Дараагийн алхам бол www/linux-flashplugin7 портыг суулгах явдал юм. Энэ порт суулгагдсаны дараа залгаасыг хэрэглэгч бүрийн хувьд nspluginwrapper-г ашиглан суулгах ёстой:

% nspluginwrapper -v -a -i

Тэгээд өөрийн хөтчийг эхлүүлж байрлал оруулдаг мөрөнд about:plugins гэж бичин Enter дарна. Байгаа бүх залгаасуудтай жагсаалт гарч ирэх ёстой.

6.2.5. Opera

Opera нь өргөн боломжуудтай стандартад нийцсэн хөтөч юм. Энэ нь өөртөө бүтээгдсэн захидал болон мэдээ уншигч, IRC клиент, RSS/Atom уншигч болон өөр олон боломжуудыг агуулдаг. Эдгээрээс гадна Opera нь харьцангуй хөнгөн бөгөөд маш хурдан юм. Энэ нь хоёр хэлбэрээр байдаг нь: “эх” FreeBSD хувилбар болон Линуксийн эмуляц дээр ажилладаг хувилбар юм.

Opera-ийн FreeBSD хувилбараар вэб үзэхийн тулд багцыг суулгана:

# pkg_add -r opera

Зарим нэг FTP сайтуудад бүх багцууд байдаггүй боловч портын цуглуулгыг ашиглан доор дурдсаныг бичин Opera-г авч болно:

# cd /usr/ports/www/opera
# make install clean

Opera-ийн Линукс хувилбарыг суулгахын тулд дээрх жишээний opera гэсний оронд linux-opera гэж солих хэрэгтэй. Adobe Acrobat Reader® зэрэг зөвхөн Линуксд байдаг залгаасуудын хэрэглээг шаардах тохиолдолд Линуксийн хувилбар нь ашигтай байдаг. Бусад талаараа FreeBSD болон Линуксийн хувилбарууд нь ажиллагааны хувьд адилхан байдаг.

6.2.6. Konqueror

Konqueror нь KDE-ийн нэг хэсэг боловч үүнийг KDE-ийн гадна талд x11/kdebase3-ийг суулган бас ашиглаж болох юм. Konqueror ердийн нэг хөтчөөс илүү бөгөөд файлын менежер болон мультимедиа үзүүлэгч болж чаддаг.

Konqueror нь бас залгаасуудын олонлогтой ирдэг бөгөөд эдгээрийг misc/konq-plugins сангаас суулгах боломжтой байдаг.

Konqueror бас Flash-г дэмждэг бөгөөд Konqueror дээр Flash-ийн дэмжлэгтэй болох талаар “Хэрхэн Хийх” заавар нь http://freebsd.kde.org/howto.php хаягт байдаг.

Энэ болон бусад баримтуудыг ftp://ftp.FreeBSD.org/pub/FreeBSD/doc/ хаягаас татаж авч болно.

FreeBSD-ийн талаар <questions@FreeBSD.org> хаягтай холбоо барихаасаа өмнө баримтыг уншина уу.
Энэ бичиг баримттай холбоотой асуулт байвал <doc@FreeBSD.org> хаягаар цахим захидал явуулна уу.
Энэ бичиг баримтын орчуулгатай холбоотой асуулт байвал <admin@mnbsd.org> хаягаар цахим захидал явуулна уу.