mnbsd.org  mnbsd.com  unix.mn  unix.org.mn  linux.org.mn  Мэдээ оруулах  :  Статистик  
 [root@mnbsd.org ~]# _
  MUG
 2010/09/04 11:46 AM

forum.limnux.org сайт нээгдлээ

   

МэдээМонголын линукс хэрэглэгчдийн бүлгэмийн үйл ажиллагааг линукс сонирхогч, хэрэглэгчдэд илүү ойр болгох үүднээс http://forum.limnux.org гэсэн вэб хэлэлцүүлгийн сайтыг нээлээ.

Монголын линукс хэрэглэгч, сонирхогчдыг нэгтгэх, туршлага солилцуулах зорилготой монголын линукс хэрэглэгчдийн бүлгэм нь 2009 оноос эхлэн өөрийн дотоод хэлэлцүүлгийг http://groups.google.com/group/limnux/ хаяг дээрх Google Groups үйлчилгээг ашиглан явуулж гишүүд хоорондоо мэдээ мэдээлэл солилцохоос гадна төрөл бүрийн сэдвээр маш олон хэлэлцүүлэг өрнүүлж, үүний дүнд багагүй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж байсан. Гэвч цахим шуудан дээр суурилсан, мөн заавал Google бүртгэл шаарддаг зэрэг нь линукс хэрэглэгч, сонирхогч бүрт ялангуяа анхлан сурч буй хүмүүст хүрэх боломжийг хязгаарлаж байсан тул http://forum.limnux.org гэсэн вэб хэлэлцүүлгийн сайтыг нээж ажиллуулж эхэллээ. Линукс сонирхогч, хэрэглэгч та бүхнийг урьж байна.




Хамааралтай зүйлс

Мэдээний боломж

forum.limnux.org сайт нээгдлээ | 0 сэтгэгдэл | Гишүүнээр элсэх
Энд байгаа сэтгэгдэлүүдийг бичсэн хүмүүс бодит үнэнийг хариуцана
  © 2010 MUG
 
Энэ хуудсыг 0.23 секундэнд бүтээв