FreeBSD үйлдлийн системийн 8.0 хувилбар гарчээ. Албан ёсоор сайт дээрээ мэдээлээгүй боловч FTP болон torrent-оор дүрс нь түгээгдэж эхэлсэн байна. Зарим нэг өөрчлөлт, шинэчлэлтүүдээс дурдвал: * syscons шинэчлэгдсэн бөгөөд консол дээр UTF-8-ийг 8.1 хувилбарт дэмжихээр болсон байна. * Шинэ USB стэк. USB флашийг umount хийлгүйгээр салгахад сервер гацдаг байсан асуудлыг шийдсэн байна. * DTrace-ийг порт хийх ажил дууссан байна. * SMP системд зориулж оновчтой болгосон шинэ ULE 3.0 scheduler. * superpages-ийн дэмжлэг * Портуудыг параллелээр бүтээх боломж * Jail v2: o Нэг jail дээр хэд хэдэн IP ашиглах боломж o IPv6 болон SCTP-ийн дэмжлэг o Шаталсан jail болон CPU-тэй уях боломж. * Xen dom-U болон Sun VirtualBox-ийн дэмжлэг. * fdisk/bsdlabel-аас gpart руу шилжсэн. * ZFS-ээс ачаалах боломжтой болсон. * Олон routing table-ийн дэмжлэг. * Сүлжээний стэкийг виртуалчлах боломж. Удахгүй Татаж авах буланд дүрсийг байрлуулах болно.
эсэхийг нь шалгадаг. Тачаадаж байлаа. :))
Бодвол айхтар чадамжууд орсон бололтой. Ганц
гадралдаг нь jail байна. г0мб0 ахаас ч мөн их юм асууж
байж гадарладаг болсон доо.
---
Туул голоо авръя. Би л лав жорлонд бие засахаа байсан. :D