mnbsd.org  mnbsd.com  unix.mn  unix.org.mn  linux.org.mn  Мэдээ оруулах  :  Статистик  
 [root@mnbsd.org ~]# _
  MUG
 2010/09/04 11:23 AM

LiMNux бүлгэмийн шинэчлэл ба Google groups

   

МэдээЛинукс болон нээлттэй эхийн програм хангамжийг сонирхогч, хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бүхний LiMNux бүлгэм удаан хугацаанд идэвхитэй үйл ажиллагаа явуулалгүй байсан бөгөөд энэ 2009 онд эрч хүч, хийж бүтээх арвин их хүслээр дахин идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж эхлэх гэж байна. Энэ бүхний эхлэл болгож шинэ оны анхны Open Beert Party-гаа амжилттай зохион байгууллаа. Бүгдээрээ цуглаад цаашид хэрхэн хөгжих, хамтран ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Цаашид үйл ажиллагаа улам идэвхижүүлэн өргөжүүлж, илүү олон линукс сонирхогч, хэрэглэгчдийн нэгтгэсэн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүлгэм болох зорилгыг тавиад байна.

Мөн та бүхний холбох, хоорондын харилцааг дэмжих, мэдлэг туршлага солилцуулах үндсэн зорилгыг хангах үүндээс хэд хэдэн ажлыг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд Google Groups үйлчилгээн дээр LiMNux бүлгэмийг үүсгэсэн бөгөөд та бүртгүүлснээр бусадтайгаа чөлөөтэй холбогдох, харилцах, туршлага солилцох боломжтой болох юм. Хэрхэн бүртгүүлэх талаар гарын авлагыг http://groups.google.com/group/limnux/web/google-groups хаягаас үзнэ үү. Энэ бүхэн том ажлын зөвхөн эхлэл нь. Нээлттэй эхийн програм хангамж, линуксын хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл чухал байдгийн адилаар бидний бүлгийн хөгжил зөвхөн бүх гишүүдийн оролцооноос ихээхэн шалтгаална. Тиймээс та бүхнийг алив санал санаачлага гаргаж, бусдын гаргасан санал санаачлага дээр өөрийн саналыг чөлөөтэй хуваалцаж, дэмжиж байгаасай гэж хүсч байна.




Хамааралтай зүйлс

Мэдээний боломж

LiMNux бүлгэмийн шинэчлэл ба Google groups | 1 сэтгэгдэл | Гишүүнээр элсэх
Энд байгаа сэтгэгдэлүүдийг бичсэн хүмүүс бодит үнэнийг хариуцана
LiMNux бүлгэмийн шинэчлэл ба Google groups
Зохиогч: dulmandakh 2009/01/19 11:14 PM
хэдийгээр юникс, линукс гэсэн тусдаа бүлгэм боловч нээлттэй эхийн үйлдлийн систем гэдэг утгаараа нэгдэж байгаа болов уу. магад зарим нэг линукс сонирхогчдод хэрэг болох болов уу гээд энэ мэдээг оруулчлаа. буруудахгүй байх гэж бодож байна.
  © 2010 MUG
 
Энэ хуудсыг 0.23 секундэнд бүтээв