Pidgin хэмээх тагтааны зургаар тэмдэгээ болгосон энэ програм нь ( цаашид би тагтаа гэж бичих болно ) олон төрлийн месенжер үйлчилгээнүүдийг ( Yahoo!, AIM, Bonjour, Gadu-Gadu, Google Talk, Groupwise, ICQ, IRC, MSN, MySpaceIM, QQ, SILC, SIMPLE, Sametime, XMPP) нэг програмаас ашиглаж болохоор зориулагдсан хэрэглээний програм юм. Хэрэв ийм төрлийн олон месенжер үйлчилгээнүүдийг дэмждэг програм байхгүй байсан бол, та хэрэглэдэг месенжер болгондоо тохирсон хэрэглэгчийн програмуудыг татаж авч суулгах шаардлагатай болдог. Тэгвэл "тагтаа" танд бүгдийг нэг цонхноос зохицуулах боломж өгнө. Энэ вэб хуудасны зорилго нь уг програмыг илгээх зурвасдаа нууцлалын хувиргалт хэрхэн хийж ашиглахыг зааварлахад оршино. Тавигдах ганц шаардлага: харилцагч тал ижилхэн програм ашиглах ёстой. Нацаг андын бичсэн дэлгэрэнгүйг доорхоос уншина уу. http://www.mnbsd.org/howto/pidgin/