FreeBSD-ийн хувилбарын инженерчлэлийн баг FreeBSD 7.1-RELEASE гарсан болохыг зарласан байна. Энэ нь 7-STABLE салбарын хоёр дахь хувилбар бөгөөд үйл ажиллагааны хувьд сайжирч зарим нэг шинэ боломжууд оржээ. Зарим нэгийг дурдвал: * ULE scheduler amd64 болон i386 архитектурын хувьд анхдагчаар орсон. ULE scheduler нь олон цөмт систем дээр ажиллагааг илүү сайжруулдаг. * OpenSolaris-аас DTrace-г цөм рүү импорт хийж оруулсан. * Ачаалагч дуудагчийг USB төхөөрөмжүүд болон GPT төхөөрөмжүүдээс ачаалах боломжтой болгосон. * cpuset(2) системийн дуудлага болон cpuset(1) тушаал нэмэгдсэн бөгөөд урсгалд зориулж CPU-ний нөөцийг бүлэглэх, хуваарилах боломжийг олгох API-аар хангасан. * KDE 3.5.10 руу, GNOME 2.22.3 руу шинэчлэгдсэн. Шинэ боломжууд болон бусад зүйлсийн талаар доорх холбоосуудаас үзнэ үү: * http://www.freebsd.org/releases/7.1R/announce.html * http://www.FreeBSD.org/releases/7.1R/relnotes.html * http://www.FreeBSD.org/releases/7.1R/errata.html